Үйлчилгээний нөхцөл
Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний нөхцөл
1. Гүйцэтгэгч (Бүүк Энд Логистикс ХХК) нь доорхи эрх, үүргийг хүлээнэ.Үүнд:
- Хүргэлтийн үйлчилгээг найдвартай, цаг тухайд нь буюу захиалга шивсэнээс хойш 24 цагийн дотор хүргэх
- Харилцагчийн бараа бүтээгдэхүүнийг харилцагчаас хүлээн авснаас хойших бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Харилцагчтай тохиролцсон хугацаанд төлбөр тооцоо нийлэх
-Харилцагч хүргэлтийн мэдээллийг буруу илгээсний улмаас хүргэлт амжилттай болоогүй ч хаяган дээр нь очсон тохиолдолд Гүйцэтгэгч хүргэлтийн хөлс авна. Бусад тохиолдолд хүргэлт амжилттай хийгдээгүй бол Гүйцэтгэгч хүргэлтийн хөлс авахгүй.
-Хүргэлтийн бүс нь Улаанбаатар хотын хойд зүгт (7 буудал хүртэл), урд зүгт (Нисэх хүртэл), зүүн зүгт (шар хад хүртэл), баруун зүгт (орбитын тойрог хүртэл) тус тус байна. Энэ хязгаараас давж хүргэлт хийхгүй.
-Гүйцэтгэгч нь 5кг-с дээш жинтэй, овор хэмжээ ихтэй барааг хүргэхгүй байх эрхтэй
-Гүйцэтгэгч нь хэт эмзэг, амархан гэмтэх барааг хүргэхгүй байх эрхтэй
2.Харилцагч доорхи үүрэг хүлээнэ. Үүнд:
- Үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах
-Бараа хүлээн авагчийн хаяг, утасны дугаарыг маш тодорхой бичиж илгээх
-Хүргэлтийн төлбөр тооцоог гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлөх
-Хүргэлтийн ажилтантай шууд холбогдож нэмэлт захиалга өгөхийг хориглоно
-Гүйцэтгэгч байгууллагын ажилтантай харилцахдаа "ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ" баримтална
-Гүйцэтгэгчийн delivery.booklo.mn системд нэвтэрч барааны мэдээллийг хүргэгдэх өдрийн урьд өдөр илгээнэ. Хүргэгдэх өдрийн өглөө 09 цагаас өмнө шивсэн тохиолдолд тухайн өдөртөө хүргэгдэнэ.
-Харилцагч бараагаа Гүйцэтгэгчийн агуулахад хадгалуулж болно. Жич: агуулахад байршуулах барааг харилцагч өөрийн биеэр (13:00-19:00 цагийн хооронд) авчирч өгнө. Бага хэмжээний буюу 7 хоногийн нөөцөөр хадгалахад төлбөргүй.
-Харилцагч бараагаа агуулахад байршуулдаггүй буюу тухайн өдрийн захиалга болох бэлдсэн барааг Гүйцэтгэгч өглөө 09-10:30 хооронд очиж авах бөгөөд очиж авах төлбөр 3500 төгрөгийг хүргэлтийн ажилтанд тусд нь төлнө.
-Харилцагч бараагаа агуулахад хадгалуулахаар бол барааг хүргэлтэнд гаргахад шаардлагатай уут, баглаа боодлыг авчирч өгнө
Тооцооны журам
- Гүйцэтгэгч үйлчлүүлэгчээс төлбөр тооцоо авах журмаар хамтран ажиллах бол тухайн бараа хүргэгдсэн өдрөөс 72 цагийн дотор Харилцагчийн данс руу хүргэлтийн төлбөрийг хасан шилжүүлж, тооцоог тухай бүр нь нийлнэ.
-Үйлчлүүлэгчээс төлбөр тооцоо авахгүйгээр зөвхөн хүргэлт хийх тохиолдолд Харилцагч сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд Гүйцэтгэгчээс ирсэн нэхэмжлэхийн дагуу хүргэлтийн төлбөрөө Гүйцэтгэгчийн данс руу шилжүүлнэ.
- Нэг амжилттай хүргэлтийн хөлс Улаанбаатар хотын бүх дүүрэгт 6000 төгрөг (жижиг оврын бараа) байна.
- Гүйцэтгэгч захиалгийн хаяганд очсон ч Харилцагчийн буруугаас болон барааны асуудлаас шалтгаалан захиалга амжилтгүй болсон тохиолдолд хүргэлт амжилттай болсноор тооцно.
-Гүйцэтгэгч нь бараа захиалагчаас төлбөр тооцоо цуглуулж болно. Энэ тохиолдолд бараа захиалагчийн төлбөр хүргэгдсэн өдрөөс хойш 72 цагийн дотор Гүйцэтгэгчийн дансанд ороогүй тохиолдолд (Гүйцэтгэгч Захиалагч руу хамгийн багадаа 2-3 удаа шаардлага хүргүүлнэ) Гүйцэтгэгч тухайн захиалагчийн төлбөр тооцооны асуудлыг Харилцагч руу шилжүүлэх эрхтэй.